Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яам, Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Газар зэрэг байгууллагуудад мэдээлэл технологийн чиглэлээр USI компаниас сургалт зохион байгууллаа. Энэ талаар НХХЯамны МТ-ийн мэргэжилтэн Ц.Сүхбаатарын сэтгэгдлийг та бүхэнтэй хуваалцаж байна.
Юуны өмнө USI компанийн хамт олонд баярласан талархснаа илэрхийлмээр байна. Сургалтын чанар, орчин, багш нарын ур чадвар, мэдлэг боловсрол үнэхээр сайн санагдсан. Онол практикыг хослуулсан энэ сургалтаар МТ-ийн шинэ шинэ дэвшилтэт технологийг монголдоо маш хямд зардлаар сурна гэдэг ховорхон боломж. Монгол төдийгүй Японы МТ-ийн салбарт
өөрийн гэсэн имижийг бүрдүүлэн ажиллаж чадсан арвин туршлага, сургалтын материаллаг баазад ихээхэн анхаардаг, сургалтын менежмент нарийн зохион байгуулагдсан гэх мэт ач холбогдол, үр өгөөжийг яриад байвал хугацаа их орох болохоор мянга сонссоноос нэг үз гэгчээр та бүхэн USI компанид хандсанаар дэлхийн түвшний мэдлэгийг олж авах болно. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье!